УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧ: Нутгийн зон олон болон аав, ээжийнхээ хүслийг биелүүлсэнд баяртай байна
Үндэсний их баяр наадамд Архангай аймгийн харьяат бөх М.Бадарч түрүүлсэн.
Тэрбээр “Архангай аймаг болон аав, ээж, гэр бүлийнхэн минь намайг түрүүлээсэй гэж их хүсэж байсан, тэднийхээ хүслийг биелүүлсэндээ баяртай байна. Зарим жил өөрийнхөө хариуцлагагүйгээс болж унаж, сэтгэлийг нь гонсойлгож байлаа. Энэ жил санаснаараа сайн барилдахыг хичээж, хоёр сайхан багшийнхаа үгэнд орж, дасгалжуулагчийнхаа үгнээс гараагүй байж сайхан амжилт үзүүллээ. Хоёр багшдаа их баярлалаа. Энэ жил Архангай аймгийн түүхт 100 жилийн ой болж байна. Нутгийнхаа энэ сайхан баярт ойд бэлэг барих мөрөөдөлтэй байлаа, мөрөөдлөө биелүүлсэнд баяртай байна” гэв.
URL: