П.Сайнзориг: Хүй долоон худагт цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөж байгаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үнэдэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайн зориг дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Баяр наадмыг зохион байгуулах газар, барилга байгууламж шууд манай яаманд хамаатай асуудал биш. Гэхдээ хоёр байршилд цэнгэлдэх хүрээлэнг шинээр барихаар шийдвэр гаргаж байсныг саяхан нийслэлийн удирдлагууд хэлэлцээд Хүй долоон худагт Монгол наадам цогцолбороо түшиглэн цэнгэлдэх хүрээлэн барихаар шийдвэр гаргасан гэж ойлгосон” гэлээ.
URL: