“Фортуна“ Н.Батбаяр: Намайг бондын мөнгө идсэн гэж олон жил цоллосон
“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр 46 дахь өдрөө үргэлжилсэн.
Энэ үеэр шүүгдэгч шүүгдэгч Н.Батбаяр /Фортуна/ “Надад хийсэн хэрэг байхгүй. Харин хийсэн ажил бий. Хөгжлийн банкнаас хувьдаа сохор зоос ч аваагүй. Харин би Монголдоо, Хөгжлийн банкандаа гадаадаас урт хугацаатай мөнгө авч ирсэн хүн. Үүнийг хоногийн шүүх хурал харууллаа. Намайг бондын мөнгө идсэн гэж олон жил цоллосон. Тэгвэл энэ шүүх хурал тийм зүйл байхгүй гэдгийг нотоллоо. Учир нь шүүх хурал дээр улсын яллагч нар намайг хувьдаа мөнгө авсан гэж ганц ч удаа дуугараагүй. Би юу ч аваагүй юм чинь юугаа ярихав. Нэрээ цээрлэж авсандаа баяртай байна. 70,80 хүнийг зэрэгцүүлж хуралдуулна гэдэг бол энд байгаа бүх хүнийг шийтгэж байгаа хэрэг” гэсэн юм.
URL: