Гандантэгчэнлин хийдэд ХЭҮК-оос шалгалт оруулахаар болжээ
Олон нийтийн сүлжээгээр ”Хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээлэл тархаад буй.
Тус мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд бүртгэн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байгаа билээ.
Тэгвэл ирэх долоо хоногоос ХЭҮК-ын Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнөөс Гандантэгчэнлин хийдэд шалгалт оруулахаар болсон байна.
ХЭҮК одоогоор Өмнөговь аймагт ажиллаж байгаа учир ирэх долоо хоногт ажлын хэсэг байгуулж шалгалтын ажлаа эхлүүлэхээр болсныг мэдэгдлээ.
URL: