Дэлхийн хамгийн өндөр нь ниделандчууд хамгийн намхан нь Зүүн Тиморын иргэд

44124-1000-600.2Дэлхийн  хамгийн өндөр болон хамгийн намхан орнуудын хүүхдийн дундаж өндрийн хооронд 20 см буюу 7.8 инч орчим зөрүү байдгийг тогтоожээ. Харин насанд хүрэгчдийн хувьд нидерланд  хүмүүс дэлхийн хамгийн өндөрт тооцогддог бөгөөд дундаж  ​​өндөр нь 175.62 см (5 фут 7.96 инч) байдаг аж. Лондоны  Империал коллежийн  “NCD Risk Factor Collaboration” төслөөс 2020 оны эрүүл мэндийн мэдээллийн санг ашиглан эмхэтгэсэн дундаж өндрийн мэдээллийг нэтгэжээ.

Хамгийн намхан хүн амтай 10 улсыг энд дурдвал:

1.     Зүүн Тимор дундаж өндөр нь 155.89см

2.     Лаос -155.47 см

3.     Мадагаскар-156 см

4.     Гватемал-156.31

5.     Филиппин-156.41

6.     Непаль-156.5,

7.     Иемень-156.92

8.     Маршлын арлууд-157

9.     Бангладеш-157.29

10.  Камбож-158

Өндрийн  ялгаа юутай холбоотой вэ

Лондоны Империал коллежийн судлаач Мажид Эззати өндрийн ялгаа нь генетиктэй холбоотой хэмээжээ.  Олон арван жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын  дундаж өндөр хэрхэн өөрчлөгддөг талаар тэрбээр  ”Гуравны нэг орчим нь ген байж болох ч

байгаль орчинд ихээхэн нөлөөлдөг” хэмээсэн байна. Сүүлийн үед Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсуудын өндөр өсөлттэй байхад, Уганда, Сьерра зэрэг Сахарын цөлөөс доогуур Африкийн зарим улсуудад эрэгтэйчүүдийн өндөр буурсан байгаа ажээ.

https://www.scmp.com/news/asia/article/3223878/asia-has-14-worlds-top-25-shortest-countries-can-you-guess-whos-no-1?module=lead_hero_story&pgtype=homepage


URL: