Б.Идэр-Од: Намайг хайж байгаа нь УЛС ТӨР
Иргэн Б.Идэр-Одыг койны хэрэгтэй холбоотойгоор интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар хуулийн байгууллагаас мэдэгдээд байгаа. Б.Идэр-Одын хувьд өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Австрали улсад хуулийн чиглэлээр суралцаж буй. Мөн нийгмийн сүлжээндээ ч нилээдгүй идэвхтэй байдаг нэгэн юм.
Тэгвэл тэрбээр өөрийг нь интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн талаарх мэдээлэлд “Улс төр” хэмээн товчхон хариулт өгсөн байна.
Сануулахад, Б.Идэр-Од нарын үүсгэн байгуулж, IHC койн ”Их Бит” ХХК-ийнхан хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.
URL: