Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн шүү

8da04657c1612cf56a06cc86d40cf797“Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн…”  гэдэг үгийг бүр нэг эгдүү нь хүрэхээр л хэлдэг. Тэгвэл энэ үгийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд бас  нэг хэлчихмээр санагдлаа.

Тэрбээр чухам яаж тайлбарлахаараа тэгж тайлбарлаж байгаа юм ёстой бүү мэд. 126 гэсэн тоог 126/12/06 гээд үзвэл Их Монгол Улс  байгуулагдсан. Монгол Улсын сэргэн мандсан үе. 126 гэдэг тоо бол 76 гэдэг тооны харьцаа. Математикийн алтан харьцаанд нийцэж байгаа юм.

Агуулга гоо зүйн хүрээнд аливаа тоо алтан харьцаатай байвал дэвшилттэй гэж үздэг…  Бид чинь билэг ёсны ард түмэн…” гэж ирээд л нээх хөөрхөн тайлбар хийв.

Яг л хүүхэд хийсвэр сэтгэж, тоглоомоо гоёчилж, уран сэтгэж ярьж байгаатэй эгээ л ус агаар нэг ярьж ёстой л ертөнцийн чихийг дэлдийлгэлээ.

Энэ улстөрчид өө гэж, үнэхээр элдэвтэй нөхөд шүү. Тэгээд ч “Хүүхэд ийм дээрээ л ёстой хөөрхөөн, хөөрхөн. Гэхдээ л түүнээс ТЭГИЙГ (126/12/06) хаанаас яаж гаргаж ирснийг нь асуумаар байгаа юм. Бодоод бодоод бодын шийр 4 хэвээрээ л байгаад байна л даа.

https://erennews.mn/article/60314


URL: