Д.Ганбат: Биеэ үнэлэгчдийн төлөөлөл ч УИХ-д орж ирж болох нь байна…
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Мөн иргэдийн төлөөллийг УИХ-д оруулж ирнэ гэнэ. Янз янзын төлөөллийг оруулаад ирэх вий.
Төлөөлөл гэвэл биеэ үнэлэгчдийн ч төлөөлөл орж ирж болно шд. Нууц амрагуудын, та бүхний төрөл төрөгсдийн, хүүхэд шуухдын нэр дэвшилт болгочихвий” гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: ”Иргэд надад “Та нар тооны бэлгэдэл яриад байгаа юм бол, тэр 76 гэдэг тоо жаахан онцгой байгаа юм бол улс орноо гэр орон гэж үзэж байгаа юм бол униныхаа бэлгэдлээр 88 болгооч дээ. Эсвэл тэнгэр заяатай, газар шүтээнтэй мундаг ард түмэн гэж үзээд шүтлэг ярих гээд байгаа бол 99 болгооч дээ. Тэрнээс дээш явах гэж байгаа бол үндэслэлээ л ярь” гэсэн гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: “Хөгжлийн банк, ЖДҮ, Боловсролын зээлийн сан гэх мэт олон сан тоногдсон байдалтай байна. Сүүлийн 30 жилд мэдээлэлд ойр байсан бүх л намын хүн оролцсон байх юм. Боловсролын Зээлийн Сан гэхэд л манай намын гишүүд, АН-ын дарга, ХҮН-ын дарга Т.Доржханд хүртэл холбогдсон байх юм. Би уг нь Т.Доржхандын зөв зүйтэй саналыг дэмждэг юм. Харин мораль, этик, ёс зүйг таниас өөрөөс нь олж харахгүй байгаадаа таныг хараад үнэхээр таагүй мэдрэмж төрж байна” гэлээ.
Н.Отгон
https://sonin.mn/news/enews/138285
URL: