УИХ-ын гишүүн асан А.Ундраа БЗС-аас АНУ-д суралцахаар 32 мянган ам.долларын зээл авч байжээ
Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Агваанлувсангийн Ундраа 1999 онд АНУ-ын Хойд Каролайнагийн их сургуульд суралцахаар БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авчээ. Энэ нь одоогийн ханшаар 110 сая төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан гэсэн үг юм.
https://ubn.mn/p/44564
URL: