Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг чөлөөллөө

168429901664645d08cea91Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Завхан, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал 2020 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар томилогдож байсан. Ийнхүү гурван жил ажиллаад ажлаа хүлээлгэн өгч байна. Түүний оронд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг томилж магадгүй гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, тэрбээр төрийн нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэн өгч, Завханы МАН-ын даргаар явсан байгаа юм.


URL: