Флоридагийн эрдэмтэн далайн гүнд 73 хоног амьдарчээ
Флоридагийн эрдэмтэн Доктор Гүн тэнгис усан дор хамгийн удаан амьдарсан хүн болж геннисийн рекордыг эвджээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад дайчин Жо Дитури далайн гүнд 73 хоногийг өнгөрүүлсэн тухайгаа өөрийн Инстаграм хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр нийт 100 хоногийг далайн гүнд өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
“Нээлт хийх сониуч зан маань намайг энд хөтөлсөн. Миний зорилго бол далайн гүн дэх амьдрал, эрс тэс нөхцөлд хүний бие хэрхэн дасан зохицодгийг судлах” гэжээ.
Жо Дитури нь Өмнөд Флоридагийн их сургуулийн дэд профессор био анагаах ухааны инженер юм. Тэрбээр Instagram болон YouTube дээр өөрийн туршлагаа баримтжуулж, усан доорх өдөр тутмынхаа амьдралаа үзэгчидтэй хуваалцаж байгаа аж.
URL: