Ихэр охид аавынхаа эмчилгээний зардлыг олохын тулд хандивын тоглолт хийнэ

iherohidd12 жил хэвтэрт байгаа аавынхаа эмчилгээний зардлыг цуглуулахаар Ихэр охид долоон сумдаар хандивын тоглолтынхоо тухай болон удахгүй болох ААВДАА ХАЙРТАЙ тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.

Ихэр охидын ээж: 2015 оноос хойш эмчилгээгүй гэсэн хариу аваад одоог хүртэл гэртээ хувиараа эмчилгээ хийлгээд байж байгаа. Би есөн хүүхэдтэй. Миний хүүхдүүд аавыгаа хөл дээр нь босгохын өөрсдийн сурсан, мэдсэн зүйлээ төв аймгийн долоон сумдаар явж хандивын тоглолт хийсэн. Хандивын аян маань үргэлжилж бид энэ сарын 22-нд UB palace-д тоглолтоо хийх гэж байна.

Одоогоор “нурууны L4, L5 мөн ясны архаг идээт үрэвсэл, ясны хоргүй хавдар” гэсэн оноштойгоор “Морфин” тариагаар өдөр хоногийг аргацааж байна.

Эхний ээлжийн ясны хавдрын эмчилгээний зардалд 60 орчим сая төгрөг хэрэгтэй болоод байгаа юм. Бидэнд Турк улсаас хөлд нь үе тавиад энгийн хүн шиг болгож чадна гэсэн хариу ирсэн. Тухайн эмнэлэгт очиж үзүүлсний дараа хэдий хугацааны эмчилгээ хэрэгтэй, хэдэн төгрөг болох нь буюу нийт төлбөр нь гарна гэсэн. Иймээс 9 сайхан үрийн аавд эрүүл саруул болоход нь тусалж элэг нэгт монголчууд минь сэтгэлийн хандив өргөөрэй хэмээн гуйж байна” гэсэн юм.

 


URL: