Ромын пап лам: Украинд 2023 онд энх тайван тогтоно гэдэгт найдаж байна

zУкраины ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 13-нд Ромд айлчлах үеэрээ Ромын Пап лам Францистай уулзаж, Украинд үргэлжилж буй дайны улмаас үүссэн хүмүүнлэг, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Зеленский Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонитэй уулзсаныхаа дараа 86 настай пап ламтай Ватиканд уулзаж 40 минут ярилцжсан аж.

Францис Украинд энх тайвныг тогтоохыг удаа дараа уриалж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг эрэлхийлж байсан ч түүний хүчин чармайлт үр дүнд хүрээгүй. Уулзалтын дараа Ватиканаас гаргасан мэдэгдэлдээ, ОХУ-ыг дурдаагүй ч “Украинд үргэлжилж буй дайны улмаас үүссэн хүмүүнлэг, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсан ажээ.

Ромын пап лам хэлэхдээ, “Есүс биднийг Бурханы зэвсгээр буюу залбирал, мацаг барилтаар хүчирхийлэлд автахыг заадаг. Энх тайвны хатан хаан дэлхийг дайны тэнэглэлээс аврах болтугай. Тэр их тарчлаанд зовсон, зовж буй хүүхдүүд, өндөр настнууд, аав ээжүүд, залуучуудын төлөө бид залбирах хэрэгтэй. Украинд 2023 онд энх тайван тогтоно гэдэгт найдаж байна. Мөн дайн мөргөлдөөний үеэр хохирсон олон мянган гэр бүлд “Хүмүүнлэгийн дохио” яаралтай үзүүлнэ гэдгээ онцлон хэлмээр байна” гэжээ.

Энэ нь Зеленскийн хувьд дайнаас хойш Европын холбоо болон НАТО-гийн гишүүн Италид хийсэн анхны айлчлал юм.

http://www.shuud.mn/a/549472


URL: