Э.Бат-Үүл: Д.Амарбаясгалан худал гүтгэлгээ Н.Учралаар тараалгаж байна

5d67323668ccdЗасгийн газраас хэрэгжүүлж буй “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх мэдээллийг shilen.gov.mn сайтад ил тод болгосон тухай УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.

Нээлттэй болсон мэдээллээс харахад, Миеэгомбын Энхболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ хамгийн их буюу 7,374 газар олгох шийдвэр гаргаж байсан ба мөн Эрдэнийн Бат-Үүл -1,888 (2012-2016 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан)
Гомбосүрэнгийн Мөнхбаяр -1,679 (2008-2012 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан)
Сундуйн Батболд -1,381 (2016-2018 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан)
Сайнбуянгийн Амарсайхан – 811 (2019-2020 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан) шийдвэр тус тус гаргасан байв.
Тэгвэл Э.Бат-Үүл уг мэдээллийг үгүйсгэн,  “Новшийн МАН намайг 34 жилийн турш 6 дахь үеийн удирдлагаа дамжуулан гүтгэж байна!
Д.Амарбаясгалан намайг Засаг дарга байх үед НИТХ-ын төлөөлөгч байсан бөгөөд Нийслэлийн засаг дарга НИТХ-ын зөвшөөрөлгүй шинээр газар олгох эрхгүй байсныг мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Гэтэл одоо,өөрийнхөө намын засаг дарга нарын газрын луйвартай зориуд намайг хутггасан мэдээлэл Учрал сайдаар дамжуулан тарааж новширч гүтгэж байна.Одоо зүгээр гүтгүүлээд суухгүй шүү!
Сумъабазарыг огцруулахын төлөө тэмцэж л таараа! Бас УИХ-ын нээлттэй сонсгол хийхийг шаардана! Нийслэлийн засаг дарга нарын газар олголтын асуудлыг нээлттэй хэлэлцэхийг АН-ын бүлэг УИХ-аас шаардана гэж найдаж байна!” гэсэн байна.
Д.Дандархүү
https://sonin.mn/news/peconomy/137908


URL: