Ганцмод боомтоор 10 сая тонн ачаа нэвтрүүлжээ
Энэ сарын 23-ны байдлаар Ганцмод боомтоор 9 сая 710 мянган тонн импортын нүүрс, 260 мянга 400 тонн зэсийн баяжмал, 48700 тонн экспортын бүтээгдэхүүн зэрэг 10 сая тонн давсан импорт, экспортын ачаа тээвэрлэсэн байна. Өдөрт дунджаар 112 мянга 600 тонн ачаа барааны гаалийн бүрдүүлэлт хийжээ. Тус боомт нь ӨМӨЗО-ы анхны 10 сая тонноос давсан ачаа тээвэрлэх боомт, мөн Хятадын хэмжээнд 10 сая тонноос давсан ачааны багтаамжтай анхны авто замын боомт болсон гэж Баяннуур хотын боомтын удирдлагын албанаас мэдээлжээ.
Найруулагч: | Saraa |
Эх сурвалж: | news.sohu.com |
URL: