Ч.Маралмаад холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшлов
Замын хөдөлгөөнд оролцохдоо долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан. Тэгвэл уг шийдвэрийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 10-нд хэлэлцэхээр товлосон байна. Гэвч өмгөөлөгч нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, Ч.Маралмаад холбогдох давж заалдах шатны шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
URL: