НАТО бүс нутгийн хурцадмал байдлыг даамжруулж байна гэв
5-р сарын 7-нд НАТО Югослав дахь Хятадын элчин сайдын яамыг бөмбөгдсөний 24 жилийн ой тохиов.
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ тухай 5-р сарын 8-нд болсон хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, “1999 оны 5-р сарын 7-нд АНУ тэргүүтэй НАТО Хятадын Югослав дахь элчин сайдын яамыг бөмбөгдөж, Хятадын 3 сэтгүүлч амь үрэгдэж, 20 гаруй дипломатч шархадсан билээ.НАТО нэг талаар өөрийгөө бүс нутгийн болон батлан хамгаалах байгууллага гэдгээ сурталчилж, нөгөө талаар бүс нутгийн хурцадмал байдлыг даамжруулж, орнуудын хооронд сөргөлдөөн үүсгэсээр байна. Хүйтэн дайны дараа АНУ тэргүүтэй НАТО олон удаа мөргөлдөөний галыг асааж, дэлхий дахинд тараалаа . Босни Герцеговинагаас Косово, Иракаас Афганистан, Ливиэс Сири хүртэлх бүрэн бус бүртгэлийн дагуу зөвхөн 2001 оноос хойш НАТО-гийн эхлүүлж, оролцсон дайнууд олон арван мянган хүний аминд хүрч, хэдэн арван сая хүн дүрвэсэн. Сүүлийн үед НАТО зүүн зүгт Ази, Номхон далайн бүс нутаг руу шилжиж, улс орнууд хоорондын сөргөлдөөнийг өдөөж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байгаад бүс нутгийн улс орнууд сэрэмжтэй хандаж байна.” гэжээ.
Г.Бямба
https://sonin.mn/news/culture/137768
URL: