УИХ-ын дарга АН-д завсарлага авах чиглэл өгсөн үү

712-16831879994b970cb8f0424d638cdf53f9a7ba5551Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нийгэмд шүүмжлэл дагуулж, маргаан үүсгэж байна. Өчигдөр үдээс өмнөх хуралдаанаас эхлэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хэлэлцэн буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтэд дурдагдсан зарчмын зөрүүтэй 76 санал тус бүрээр санал хураалт явуулж эхлэв. Гэвч санал хураах явцад зарчмын зөрүүтэй саналууд дээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн болон Засгийн газрын гишүүд ойлголт, саналаа нэгтгэх шаардлагатай болсон тул УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан горимын саналын дагуу хэлэлцүүлгийг таван хоногоор завсарлуулсан юм.

Горимын саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргаж, УИХ-ын дарга засварлага өгөх алх цохисон юм. Б.Пүрэвдорж гишүүнийг засварлага авах тухай санал гаргахын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар “Пүүжээ нааш ир” хэмээн дуудаж, уулзсан юм. Үүнээс үүдэн УИХ-ын даргын зүгээс АН-ын бүлэгт засварлага авах чиглэл өгсөн үү гэх хардлага үүсэв.


URL: