Иран улс БРИКС-т элсэхэд бэлэн байгааг мэдэгджээ

712-16830849806451cb3846e82БЕЙРУТ. /Al Mayadeen/. Иран улс олон туйлт ертөнцийг бий болгоход оролцохын тулд БРИКС-т элсэхээр төлөвлөж байна гэж тус улсын  Ерөнхийлөгч Эбрахим Раиси мэдэгджээ.  Тэрбээр энэ тухай мягмар гарагт Ливаны телевизийн “Al Mayadeen” сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.

“Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элссэнийхээ дараа бид БРИКС-т хүсэлтээ өгөхөөр шийдсэн бөгөөд энэ бүлэгт элсэхээр бэлтгэж байгаа” хэмээн Ираны Ерөнхийлөгч хэлээд “АНУ болон бусад гурав, дөрвөн гүрэн өөрсдийгөө дэлхийн удирдагчид гэж үздэг нэг туйлт тогтолцоог бид буруушааж байна” гэж гтэмдэглэжээ.
Э.Раиси хэлэхдээ, Хятад, Оростой сайн харилцаатай байсны ачаар ШХАБ-д элссэн нь Иранд үр өгөөжөө өгч, олон улсын зах зээлд гарах замыг нээж өгсөн гэжээ. “АНУ Ираныг тусгаарлаж, ШХАБ-д оруулахгүй байхыг хичээсэн боловч бүтэлгүйтсэн” гэж тэрбээр онцолсон байна. “Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн аль ч оронд бид найрамдлын гараа сунгадаг” гэж Э.Раиси онцлон тэмдэглээд, “Иран улс бүх улс оронтай нийтлэг ашиг сонирхолд суурилсан бүтээлч харилцаа тогтоохыг эрмэлздэг” гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: