Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд мод тарив
ӨМӨЗО-ны Засгийн Газар, ӨМӨЗО-ны Боловсролын Танхим хамтран 2023 оны 04-р сарын 22-ны өдөр зохион байгуулсан Хятад улсад сурч байгаа гадаад оюутнуудын мод тарих арга хэмжээ Ордос хотын Энхбай экологийн үзүүлэлтийн бүсэд боллоо. Тус арга хэмжээнд Монгол, Орос, Пакистан, Казахстан зэрэг 14 орны 80 гаруй оюутан, Өвөр Монголын тусгай мэргэжлийн оюутан, багш нар оролцлоо.
Мод тарих арга хэмжээнд олуулаа нэгэн дор хөдөлмөрлөн, санаа бодлоо солилцов. Хятад, гадаад залуусын нөхөрлөлийг бэлгэдсэн нялх модод, нахианууд хаврын сэвшээ салхинд эрч хүч дүүрэн байсан нь хавар цагийн Энхбайд үзэсгэлэнт сайхан дүр зургийг нэмнэ.
Мод тарих үйл ажиллагааны дараа оюутан залуус Энхбай цөлийн музей, Ногоон хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний баазад зочлов. Энхбай цөлийн музейн тайлбарлагч элсний төрлөөс эхэлж, цөлийн төрөл зүйл, тархалтыг олон улсын оюутнуудад танилцуулж, цөлийн бүсүүдэд байгалийн нөөцийг ухаалаг хөгжүүлэх, ашиглах шинжлэх ухааны мэдлэг, Энхбай экологийн амжилттай туршлагыг танилцуулжээ.
Монголын Улсаас ирсэн оюутан Цэцэгжаргал:
- Мод тарих нь өөрөө маш утга учиртай зүйл. Энэ үйл явдал надад цөлжилттэй эцэж цуцахыг үл мэдэн тэмцэж буй хөдөлмөрч Хятад улсын ард түмнийг илүү гүнзгий ойлгоход тус болсон. Цөлжилтийг хянах Хятадын хөтөлбөр Монголд маш хэрэгтэй гэж бодож байна гэж хэллээ.
Филиппинээс ирсэн Жейн мөн сэтгэл хөдлөн:
- Онгон дагшин уул ус үнэлж баршгүй эрдэнэ. Хүн бүр хамтдаа хөдлөн мод тарьж, байгаль орчноо хамгаалж байна. Бидний оршин амьдарч байгаа гэр маань илүү сайн сайхан байх болно. Өнөөдрийн үйл явдал онцгой утга учиртай, бид зөвхөн мод тариад зогсохгүй нөхөрлөлийн сайхныг хүртлээ гэж хэлэв.
Зохион байгуулагчдын танилцуулснаар өнөөг хүртэл Хятад улсын олон улсын оюутнуудад зориулсан мод тарих үйл ажиллагаа долоон удаа дараалан зохион байгуулагдаж, олон улсын оюутнуудаас эерэг хариу авч байна.
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | www.solongonews.mn |
URL: