Суданд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 83 хүн амиа алджээ

712-1681696885643ca1d44b8eeКАИР. /Al Hadath/. Суданы армийн ангиуд болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхний /тусгай алба/ хооронд дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 83 хүн амиа алдаж, 1126 хүн шархдсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.

Түүний хэлснээр, “одоогийн үйл явдлаас өмнө нийслэл Хартум хотын эмнэлгүүд, цэргийн эмнэлгүүдэд тараагаад байсан эмнэлгийн хэрэгслүүд яг одоо дуусаж байна”.
“Аюулгүй байдлыг хангаагүйн улмаас эмч, эмнэлгийн ажилтнууд төдийгүй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд Хартум хотод ихээхэн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгааг” ДЭМБ-ын төлөөлөгч мөн онцлон хэлжээ.
Суданы армийн командлагч, тус улсын удирдах байгууллага болох Бүрэн эрхт зөвлөлийг тэргүүлдэг Абдель Фаттах аль-Бурхан болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч бөгөөд тус зөвлөлд түүний орлогч болох Мухаммед Хамдан Дагало нарын хооронд санал зөрөлдсөний улмаас Суданы байдал хурцадсан байна.
Дөрөвдүгээр сарын 15-ны өглөө Серов хот болон Хартум дахь цэргийн баазын ойролцоо эдгээр хоёр бүтцийн хооронд мөргөлдөөн эхэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: