Хоошёорюү С.Бямбасүрэн: Озэки бол миний мөрөөдөл

m_tokyosports-259331_20230410143257Мэргэжлийн сүмочид Хаврын тойргийн барилдаандаа гараад байна.

Сүүлийн үед бөх сонирхогчдын  анхаарлыг дараагийн озэки хэн бэ гэсэг асуудал ихэд татаж байгаа. Хаврын тэмцээнд түрүүлсэн Кирибаяма, манай Хоошёорюүгаас гадна Дайэйшёо, Котоновака, Вакамотохарү нар энэ өрсөлдөөнд тэргүүлж байгаа. Тэд харилцан өрсөлдөж, нэг нэгнээ хурцлан барилдаж байна.

Айчи мужийн Иназава хотод болсон барилдааны дараа сэкивакэ Хоошёорюү сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.

Хоошёорюү “Тойргийн барилдаанд бусад бөхчүүдээс илүү бэлтгэл хийж, Зуны тэмцээнд бэлтгэх зорилготой. Кирибаяма Хаврын тэмцээнд түрүүллээ. Надаас том биш, ижилхэн л биетэй бөх шүү дээ. Сэкивакэ цол хүртсэн тэмцээндээ Кирибаяма түрүүлж чадлаа. Надаас түрүүлж, Эзэн хааны цом хүртсэнд нь сэтгэл дундуур байгаа. Яагаад би чадсангүй вэ гэж бодогдсон.

Надад дутуу юм юу байна гэж бодсон тул бүхнийг тэгээс нь эхлүүлнэ. Озэки болох нь миний мөрөөдөл.

Өрсөлдөгч нараасаа хоцрохгүйн тулд хичээх болно. Ёкозүна Тэрүнофүжитэй бэлтгэл хамт хийж, барьц авах талаар зөвлөгөө авсан. Зуны тэмцээнд түрүүлэхийн төлөө зүтгэнэ” гэж ярьжээ.

https://news.zindaa.mn/4kam


URL: