Ц.Нямдорж ном бичиж байна
Өнгөрсөн жил ЗГХЭГ-ын даргын албан тушаалаа хүлээлгэсэн өгсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж олны хараанд өртөлгүй, нам жим байгаа. Тэрээр өөрийн дуртгал, улстөрд өнгөрүүлсэн 40 гаруй жилийнхээ үүх түүхийг эмхэтгэж, ном бичиж байгаа сурагтай. Улс төрийн бүх түвшинд түүн шиг он удаан ажилласан улс төрч бараг байхгүй учир түүний номыг Монголын улс төрийн амьдралын сүүлийн 40 жилийн атлас гэж ч үзэж болох тул шуугиан тарих бүтээл уншигчдад очих нь дээ. Тэрээр ажлаа өгөх үеэрээ “Би Монголын төрд 41 жил ажилласан. Улс төрд ороод 32 жил болж байна. Нам, УИХ, ЗГ-ын бүх түвшинд ийм удаан ажилласан цорын ганц хүн нь би. Залуучуудад амжилт хүсээд явж байна” гэж ярьж байсан билээ.
Эх сурвалж:Өдрийн сонин
URL: