Улсын арслан Э.Оюунболд допинг хэрэглээгүй учраас Б сорьцын шинжилгээгээ өгнө гэв

CaptureҮзэсгэлэн болгогч усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрчээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, допинг илэрсэн гэх бөх нь Улсын арслан Э.Оюунболд байж болзошгүй аж. Тэрээр 2019 оны наадамд түрүүлж аварга болсон ч допингийн шинжилгээний улмаас цолоо хураалгасан. Тухайн үед Э.Оюунболд допинг хэрэглээгүй хэмээн мэдэгдэж байсан бол энэ удаа мөн адил допинг хэрэглээгүй хэмээв.

Тиймээс Улсын арслан Э.Оюунболд “Допинг хэрэглээгүй учраас хоёр дахь шат буюу Б сорьцын шинжилгээгээ өгнө” гэжээ.

Тодруулбал, А сорьцын хариунд нэг бөхөөс сэргээш илэрсэн учраас В сорьцын шинжилгээгээ өгнө. Хэрвээ хуулийн хугацаанд багтаан шинжилгээгээ өгөхгүй бол А сорьцоо хүлээн зөвшөөрсөнд тооцдог билээ.


URL: