Украин-НАТО-гийн комиссын хуралдаан боллоо
Украин-НАТО-гийн комиссын хуралдаан өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд гадаад хэргийн сайд нарын түвшинд Брюссельд НАТО-гийн төв байранд анх удаагаа болж, Киевт цаашид цэргийн дэмжлэг үзүүлэх болон тус эвсэлд гишүүнээр элсэх хэтийн төлөвийн талаар хэлэлцлээ. Хуралдаанд Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба оролцлоо.
Хэдийгээр дайн болж байгаа ч НАТО-гийн удирдлага Киевт шинэчлэл хийх, авлигатай тэмцэх, хууль дээдлэх, цөөнхийн эрхийг хангах шаардлагатай байгааг онцолж байна.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг “Украин Оросыг дайнд ялсны дараа Хойд Атлантын холбоонд нэгдэнэ. Дайн эхэлснээс хойш НАТО-гийн орнууд Украинд 65 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлээд байгаа бөгөөд Украин ялахын тулд бид бүхнийг хийх болно” хэмээн мэдэгдэж, ирэх долоодугаар сарын 11-12-нд Вильнюс хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг оролцохыг урилаа. Украин-НАТО-гийн харилцаа 1994 оноос “Энхийн төлөөх түншлэл”-ээр эхэлсэн бөгөөд Унгар улсын эсэргүүцлийн улмаас 2017 оноос хойш 5 жил тасалдаад байсан юм.
https://24tv.ua/ru/ukraina-nato-v-brjussele-4-aprelja-sostoitsja-vazhnoe-zasedanie-24-kanaln2287977
URL: