CNN: Цагаачдыг саатуулах байранд гал гарч, 40 гаруй хүн нас баржээ

CNN Цагаачдыг саатуулах байранд гал гарч 40 гаруй хүн нас баржээДаваа гарагийн шөнө АНУ-ын хилийн ойролцоо орших Мексикийн  Сьюдад Хуарес хотын харьяа цагаачдыг саатуулах төвд гал гарсны улмаас хамгийн багадаа 40 хүн нас барсан гэж Мексикийн албаныхан мягмар гарагт мэдэгдэв. Тавдугаар сарын эхээр дуусах гэж байгаа тахлын үеийн нийгмийн эрүүл мэндийн хязгаарлалтын улмаас АНУ-аас буцаж ирсэн цагаачдын хөлд автсан хилийн дагуух Мексикийн хотуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг онцлон тэмдэглэв.

Онцгой байдлын ажилтнууд галд амиа алдсан голдуу Венесуэлээс ирсэн цагаачдын цогцосны дэргэд зогсож байна.

Цагаачлалын үндэсний хүрээлэнгийн (INM) байранд орон нутгийн цагаар 22:00 цагийн үед гал авалцсан бөгөөд галын шалтгааныг байрны дотор үүссэн цахилгааны гэмтэл, эсвэл гэмт хэргийн сэдэлтэй ч байж болзошгүй гэжээ. АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотод хэсэг цагаачдыг баривчилж тус төвд хүргэсний дараа энэ хэрэг гарсан гэж эрх баригчид мэдэгдэв.

Мягмар гарагт нэгэн цагаач харласан INM байгууламжийн зургийг авч байна.

Тус байгууламжид Төв болон Өмнөд Америкийн 68 эрэгтэй хоригдож байсан бөгөөд галын улмаас шархадсан 29 хүнийг орон нутгийн эмнэлгүүдэд хүргэж, яаралтай тусламж үзүүлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд дор хаяж 28 Гватемалын иргэн байгаа гэж Гватемалын Цагаачлалын хүрээлэнгээс мэдээллээ.

Л.Сайнаа

https://www.24tsag.mn/a/213825


URL: