Хохирогч:”Vera” гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж тархины хагалгаа хийлгэхээр болсон

CaptureveraГоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж эрүүл мэнд нь хохирсон иргэн өнөөдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын гадаа мэдээлэл хийлээ.

Иргэн Д гэгч нь ”Vera” гоо сайхны эмнэлгээс үйлчилгээ авсны баруун тархиндаа үрэвсэл өгсөн байна.  Хохирогч иргэн “12 дугаар сард имплант хийлгээд гарсны удаагүй толгой өвдөж эргэсэн. Тэгээд буцаж ирээд зовиураа хэлтэл зүгээр гэж хэлсэн. Хөдөө явсан, гэтэл бүр их өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгээс гарч ирээд гоо сайханч эмчээр нь утсаа авахуулсан.  Одоо болохоор хохирол барагдуулах тал дээр хагалгаанд орж байж хохирол барагдуулна гэсэн. Хэрэг маань цагдаа дээр шалгагдаж байна.  Шинжээчийн дүгнэлт тогтоолоо аваачиж өгөх гэтэл мөрдөгч сарын өмнө бүх бичиг баримт хураагаад авсан хэрнээ өнөөдрийг хүртэл миний хэрэг шинжээчид очоогүй байгаа учраас хэвлэлд хандаж байна. Энэ хэрэг цагдаад бүртгэгснээс хойш гурван сар өнгөрлөө.

Би 2020 онд Алтантүлхүүр гэж эмчээр ботокс хийлгэсэн. Гэвч тэр эмч эмчлэх эрхгүй эмч болж таарсан. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй, одоо Хятад руу гараад явсан сурагтай. Эмнэлгийн зүгээс хэлэхдээ манайд ажилладаггүй, гэрээтээр ажилладаг шивээсчин байсан ухааны юм яриад байгаа юм. Эмнэлгээс зайлуулсан юм яриад байгаа.  Өмнө нь ботокс хийхдээ манай ажлын байран дээр  ирж хийсэн. Хамгийн гомдолтой байгаа зүйл БГД-ийн цагдаагийн газар ажлаа хийж чадахгүй байна.  Мөрдөгч болон даргатай нь холбогдохоор ямар ч хариу алга.

Одоо хамрын самалдгийг тайрч байж хэвийн болно.  Байнга ногоон идээтэй нус гардаг. Тархинд байгаа үрэвслээ шимэгдүүлэх эмчилгээ хийсэн болохоор харьцангуй гайгүй байна” гэлээ.


URL: