Барууныхан ба Оросын зөрчил нэн эртний үндэс, угшилтай

712-1679825359putin-bidenАюултай нөхцөл, байдал: Товч тайлбар №2 

(үргэлжлэл бий)
XXI зууны эхэн гэхэд Барууны ховдог шунахай олигархиудын хараа, сонирхлыг XIX, XX зууны үеийн шуналтнуудаас ч илүү ихээр татдаг бүс нутаг бол аанай л Орос (ОХУ) орон болчихжээ. СССР-ын анхны задрал цаашаа үргэлжилж хоёрдахь, гуравдахь нь хэзээ, хэзээгүй эхлэх гэж буй мэтээр төсөөлөгсөд Баруунд олширч, уг том бялууны хуваалтанд оролцох өрсөлдөөн ил, далд өрнөжээ. “Алаагүй баавгайн арьсыг булаацалдав” гэх хэлц үг жинхнээрээ хэрэгжих юм гэж хэн бодох билээ…
Цөмийн зэвсгийн их нөөцтэй, түүнээ хэрэглэх, харвах, зөөх, өндөр чадамжтай Оростой халз тулалдах сонирхол, хүч хэнд ч байхгүй. Иймд “бага чулуугаар том чулууг доргиох аваас том чулуунд ан цав гарч, хагарч, бутарч болохыг” туршихаар шийдэцгээжээ. Энэ хэрэгт ашиглаж болох гэнэндүү, тэнэгдүүхэн, доргиодуухан, ар хойчоо бодох, тооцох чадваргүй хүмүүсийг олох, бэлдэх, сэтгэл санааг нь хар, хороор цэнэглэх, алуурчны сэтгэлзүйтэй болгох, гарт нь овоохондоо орох зэвсэг бариулах хэрэгтэй болжээ. Товчилж хэлэх аваас энэ талын ажлын шилдэг мастерууд Баруунд, Англо-саксынханд олон байдаг нь ч нотлогджээ. Тэд ч хэргээ хийж чадаад, хөлс шангаа авцгаажээ. Нэг л доголдол гарсан нь Оросууд 1941 оных шигээ итгэмтхий биш болчихсоныг Атландын далайн наана ч, бас цаана ч таньж, тооцсонгүйгээс болжээ. Хэний ашиг, сонирхлын үүднээс Украинд юу болоод байгааг, Украины милитаристууд, нацистууд, фашистууд юу хийх гээд байгааг, хэрэг явдал цаашид ямар байдлаар өрнөхөд бэлэн болсныг ойлгосон Оросын улс төрчид Цэргийн тусгай ажиллагааг эхлүүлжээ. Энэ бол Америк-Европын холбооны эхлүүлсэн дайн, аллагыг зогсоох, төгсгөх зорилгоор хийсэн зоримог алхам, аргагүйн эрхээр эхэлсэн арга хэмжээ байв. Оросууд дайныг зогсоох, төгсгөх гэж оролдсон бол харин эсрэг талын удирдлага Оросыг улстөр, эдийн засаг, цэрэг зэвсгийн хувьд туйлдах, дотоодод нь хагарал, бутрал гарах, сүйрэх, доройтоход хүртэл нь уг дайныг өргөтгөх, ужигруулахыг зорилгоо болгожээ.
Газар нутгаа хамгаалж байгаа гэх нэрийн дор Украины ард түмэн бүх эрчүүдээ алдах, олон зуун мянган эмэгтэй бэлэвсрэх, олон зуун мянган хүүхэд өнчрөх, олон хот, тосгон балгас болох, улс орон нь бүхэлдээ цус, нулимсанд живэх ирээдүйг холбоотнууд нь Украинд бэлэглэж байна. Бүхэл бүтэн улс орон, ард түмнийг ингэж хорлож байсан, хэдэн арвуулаа нийлж, үгсэж байгаад санаатай, төлөвлөгөөтэйгээр хорлож байсан баримт, түүх бараг үгүй юм.
Ялалт байх боломжгүй дайнд хүмүүсийг хүчээр шахам дайчлан оролцуулж амь насыг санаатайгаар хөнөөх нь гэмт хэрэг биш гэж үү? “Буу сумыг бид өгье, та нар байлдаад л, алагдаад л бай. Дайн хэдэн ч жил үргэлжлэвэл үргэлжлэг. Бид та нарыг зэвсгээр ер таслахгүй. Манай тал олуулаа, Орос ганцаараа. Тиймээс оросууд бүх нөөцөө дуусгаад, хүчээ шавхаад бууж өгөх магадлалтай. Тэр цагт Орос Москва хавийнхаа л жаахан нутаг дэвсгэртэй үлднэ. Үлдэх бүх газрыг нь бид дайны төлбөрт тооцож хувааж авна. Ингэж байж л Оросын гэх өнө эртнээс эхтэй ужиг асуудалд цэг тавина. Энэ гавъяа та бидэнд оноогдно. Тэр хүртэл Европ даяараа тэвчих хэрэгтэй” гэх шахуу үзэл, онол хий үзэгдэл, мөрөөдөл болон Европоор тэнэж байна. “Тэр цагт доллар яг л алтан зоос болж хувирна. Америкчууд бид доллар хэвлээд, дэлхийн бүх баялгийг хуу хамаж аваад л, дур зоргоороо загнаад л, бүх улс орныг захираад л, эзэн эрхэндээ бялуураад л, таван тив, дөрвөн далайд жанжлаад, цэнгэлийн дээдийг эдлэх болно” хэмээн Америкийн олигархиуд ойр хоорондоо шивнэлдэцгээж байна.
Орос хэл, соёлыг үзэн ядах, орос хүнийг алан хядах бурангуй үзэл санаа бол Украины жирийн иргэдээс гарвалтай биш, харин нацист, фашист үзэл санаагаар хордсон, өвчилсөн хүмүүсээс үүдэлтэй өвчин, тахал юм. Энэ тахлаас болгоомжлох, сэргийлэх ажлыг орхигдуулж үл тоомсорлосны улмаас энэ өвчин дахиад л Европын цөөнгүй оронд дэгджээ. Сионы мэргэдийн протоколуудын үзэл санаа, фашист үзэл санаа, нацист үзэл санаа нь язгуур шинж, зорилгоороо ижилхэн, хэдэн ч зуун жилээр харгисдуу зан төрхтэй хүмүүсийг хордуулсаар байж чадах сөрөг хүч, энергитэй үзэл, сургаал болно.
“Аль нэгэн шилдэг, дээд, бурхадаас сонгогдсон угсаатан л дэлхийн эзэн байх ёстой. Бусдыг нь боолчлох, бүр устгах хэрэгтэй. Тэгэж байж л дэлхий муу заяатан, доорд хүмүүсээс ангижрах болно. Эс тэгвээс мал мэт үржих доорд заяатнаар дэлхий дүүрнэ” гэх бурангуй, харгис онол, сургаалийг анх газар нутаггүй, золбирсон хүмүүс бодож, сэдэж гаргасан гэх хардлага байдаг билээ. Гэвч энэ онол, сургаал аль ч угсааны хүмүүсийн дундах харгис бүлгийн үзэл суртал болж чадах нь нотлогдсоор л байгаа ажээ. Аль бүлгийн үзэл суртал болж чадах нь нотлогдсоор л байгаа ажээ.
Аль нэгэн цаг үед аль нэгэн угсааны хэт даврагсад, төөрөлдсөн бүлэг хүмүүс мөнхүү онол, сургаалыг зорилгоо болгон гэмт үйлдлүүдийг улангасан хийж ч мэдэх юм. Түүх давтагддаг гэх үзэл, баримтлалын хүрээнд энэ нь нийцэх үзэгдэл болж ойлгогдох бизээ.
Хүчтэй нь, соёлтой нь сул доройгоо байлдан эзэлж, дарангуйлж, боолчилж байх ёстой гэх өөр нэгэн онол, сургаал бас бий. Энэ бол Европын конкистадоруудын үзэл, баримтлал юм. Конкистадорууд булаан эзлэх дээрмийн дайныг зөвтгөн үздэг, энэ байр сууринаас хандаж Америк тивийн уугуул иргэдийг, мөн Африк тивийн хүн амыг хүчирхийлж, мал мэт үзэж, мөлжиж, боолчилсон түүхтэй. Ийм үзэл, санааг тээгчид нь анх Европоос гарвалтай бөгөөд тэдний олонхи нь англо-саксончууд юм. Тэд мөнхүү онол, сургаалдаа хөтлөгдөн Америк, Африк, Австралийн уугуул иргэдийг дарангуйлж, мөлжиж, боолчилж баяжаад одоо эргээд ямагт шахам доорд үзэж ирсэн Оросын орон зайруу, Евроазируу эргэж байгаа байж ч болох юм. Учир нь тэд конкистадоруудын удам судар мөн билээ. Тэд өөрсдөө ч бодох, бусад ард түмэн ч бодох л асуудал мөн биз дээ? Зан суртахуун, ёс заншил асар урт настай гэгддэг дээ. Энэнийг археологийн шинжлэх ухаан нотолжээ. Жишээ нь нас барагсдыг оршуулах зан үйл… Конкистадоруудын үйл ажиллагаа одоогоос 4-5 зуун жилийн өмнөхний л хэрэг явдал шүү дээ…
Улс орон нэг бүр нь Дэлхий дахин гэх том нийтлэгийн нэгэн гишүүн юм. Энэ том нийтлэгийн гишүүд хоорондоо найрсгаар харилцаж, энх тайвнаар зэрэгцэн орших ёстой. Энэ бол мөнхүү том нийтлэгийн үндсэн хуулийн заалт гэсэн үг. Харин тухайн улс орон хэл, соёл өөр олон угсаатнаас бүтсэн байж болно. Тэгвэл тэд нэгэн улс орны хүрээнд хэрхэн аж төрөх, ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээхээ үндсэн хуулиндаа тодорхой тусгасан байх ёстой. Үндсэн хуулиа ягштал мөрдөх аваас угсаатнуудын хооронд зөрчил үүсэхгүй, дайн самуун гарахгүй. Түүхээр, амьдралаар буй болсон өнөөгийн бодит байдлаа ойлгож, хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байх нь угсаатан нэг бүрийн үүрэг, мөн төр, засгийн нь үүрэг, ард иргэдийн нь, хүн нэг бүрийн нь үүрэг. Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал нь олон угсаатнаас бүтсэн улс оронд ч сахигдаж байдаг, зөрчлийг үүддэггүй. Хөгжилтэй улс орон, хөгжингүй нийгэмд өмнө дурдсан зарчмууд сахигдаж, хүн ам нь аажмаар нэгдэн нягтарч, эцэс сүүлдээ угсаатнууд харилцан уусаж нэгэн ард түмэн болж төлөвшдөг. Ийм жишээ, баримт хүн төрөлхтөний түүхэнд олон бий. Ийм нийтлэг, түгээмэл зүй тогтол, байр сууринаас үзэх, үнэлэх аваас Украины төр, засаг улс орныхоо дотоодод буруу бодлого баримталж, орос хэл, соёл бүхий цөөнхөө хавчиж, дарамталж, ялгаварлан гадуурхаж, бүр устгаж эхэлжээ. Энэ бол хүн төрөлхтний өмнө үйлдсэн гэмт хэрэг юм.
Украинчууд өөрсдийгөө оросуудаас ялгаатай, өөр ард түмэн гэж үзэж үнэлж болно.  Гэхдээ энэ нь бусад угсаатныг хавчих, дарамтлах шалтгаан биш. Олон угсаатнаас бүрэлддэг улс орон тив болгонд л олон байгаа. Цаашид ч байх болно. Элдэв бурангуй үзэл сурталд автагдаж төөрөлдсөн хүмүүс л нийгэм дэх социал бүлгүүдийг хооронд сөргөлдүүлж, зөрчил үүсгэж, самуун дэгдээдэг. Хүн төрөлхтөн иймэрдүү жишээ, баримт олныг мэднэ, учир шалтгааныг нь ч гэсэн сайн ойлгоно. Энд эндүүрэл гарна гэж үгүй.
Орос, Украины дайн бол энэ хоёр ард түмний хувьд маш том эмгэнэлт үйл явдал юм. Ах дүү шахам хоёр ард түмэн хоюулаа нэн хүнд хохирол үзэж байна. Олон зуун мянган цэрэг эрс, энгийн иргэд, хөгшид, хүүхэд амь үрэгдлээ. Олон хот суурин балгас боллоо. Энэ их хохирол цаашдаа хэд дахин ч өсөж болзошгүй.
***
Москва, Киевийн зөрчил, өрсөлдөөн нэн эртний үндэс, угшилтай. Мөн Барууныхан ба Оросын зөрчил, тэмцэл ч нэн эртний үндэс, угшилтай.
Киевийн хүч, нөлөө Москваг давамгайлж байсан цаг үе гэж бий. Мөн Москвагийн хүч, нөлөө Киевийг сөгтгөж байсан цаг үе ч бас бий. Барууныхан Атландын далай, Орос хоёрын дунд хавчигдаж, түгжигдэж байсан цаг үе бий. Орос орон Атландын далайд гарахад нь Барууныхан саад болж байсан цаг үе ч бас бий.
Барууныхан баруунчаа Америктай учраа ололцож, Оросууд зүүнчээ газар нутгаа тэлж байх үедээ харин тэд ноцтой харшилдаж байсангүй.
Крымийн дайн, Наполеоны Москва хүрсэн давшилт, дэлхийн нэгдүгээр дайн, Орос дахь иргэний дайны үеийн интервенци, дэлхийн хоёрдугаар дайн бол хэрэг дээрээ Орос ба Барууны хоорондох дайн байлаа. Бүгдэд нь барууныхан ялагдал хүлээжээ.
Том хэрэг явдлын өнө эртний үндэс, угшил, ил далд шалтгаан, зорилго, хожуу цагийн хийрхэл, мугуйдлал, хэр чадлаа үл ухаарах хаад, улстөрчдийн тарьдаг балаг, хөөрсөн олон түмний сүйтгэл… гэх мэтийг таних, тооцох ухаан өнөөгийн хүн төрөлхтөнд үгүйлэгдэх болоод байна.
НҮБ маань НҮБ юм уу, аль эсвэл сайныг ч, мууг ч өөртөө хурааж хав дараад байдаг “Хар Нүх” юм уу? НҮБ бол сансар хорвоо дахь Хар нүхний улстөр дэх сүүдэр арай биш байлтай… “Мөнгөө төлсөн хүн л хөгжмөө захиалдаг” гэх үг НҮБ-д тухалчихаа юу?
***
XIX, XX, XXI зуунд Барууныхны улстөрийн ухамсар, байр сууринд өөрчлөлт бараг гарсангүй. Арга ч үгүй юм. Англид гэхэд л угсаа залгамжилдаг хаант засагтай, парламентын лордын (дээд) танхимын гишүүд ч угсаа залгамжилдаг, Европын олон оронд байдал мөн л иймэрхүү. АНУ-д эрх баригч гол хүмүүсийн удам судрынхан л төр, засагт нь ажилладаг. Тэд урьд өмнөхөө л мэддэг, баримталдаг. Гэнэт шинэ хүн гарч ирдэг л дээ. Гэхдээ тэдний ард нь нөгөө л олигархиуд, элитүүд байж байдаг. Иймээс эерэг өөрчлөлт тун бага. Ийм нөхцөл, байдал ноёрхсоор, хар хэргээ хийсээр, милитаризм, нацизм, фашизм ахин дахин амилсаар, эргэж сэргэсээр байгаа болно. Дэлхийн түүхийн зохих мэдлэгтэй хүнд энэ бүхэн бол ойлгомжтой л доо. Хүмүүс гайхмаар мартамхай хэдий ч гол гол аюултай баримтуудыг санаж, сургамж авч, залгамж үедээ хэлж, сануулж байх учиртай. Орчин үеийн дайн, мөргөлдөөний нэгэн том шалтгаан нь яалт ч үгүй урьд өмнийн ялагдал, ялалтын сүүдэр, хожуу цагийн үргэлжлэл юм.
Дэлхийн хэмжээ, түвшний чанар, шинжтэй том дайн бүрэн, нэгмөсөн дуусдаггүй юм байна. Энэ дайн ч гэсэн дуусалгүй л дуусах байх даа.
Энэ байдлыг мөн мартаж болохгүй нь тодорхой. Түүхийг, бүр дэлхий дахины түүхийг гуйвуулах, өөрчилж бичих, сурталчлах гэмт үйлдлүүд Баруунд мөн л газар авчээ. Энэ бол ямар ч сөрөг үр дагаварт хүргэж мэдэх хортой үйл ажиллагаа юм. Хүмүүсийн, ард түмнүүдийн түүхийн ухамсрын нэгдмэл шинж, зөв дархлааг цаг ямагт дэмжиж, түүхийн сурах бичгүүдийг чанаржуулж, бүх шатны сургуульд түүх үздэг байх нь чухал байна.
Дайны шалтгаан болдог улстөр, үзэл суртлын зөрчил, тэмцлийг бага дээр нь, дөнгөж эхлэл төдий байхад нь арилгаж, олон түмнийг гэгээрүүлж, өнгөрсний хар сүүдрээс ямагт сэргийлж байхын чухлыг Орос-Украины дайн тов тодорхой харууллаа. Өнгөрсөн түүхээс үзэхэд шашны үзэл санааны зөрчлүүд, угсаатан хоорондын элдэв зөрчлүүд, мөчөөрхөл олон олон дайн, мөргөлдөөний шалтгаан болж байжээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав


URL: