Д.Ганбат: 10 жилийн өмнө гурван хүний нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр нь ядуу байна

711311f4a1ebd7489ec23fe463d09223Монгол Улсыг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, ЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Гүйцэтгэлийн тайланг Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

“Монгол Улсыг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь есөн зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2022 оны явцын дундаж үнэлгээ 74.2 хувьтай гарлаа. 2021-2022 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 9 бүлгийн хүрээнд 150 төсөл хэрэгжүүлэхээс 2022 онд 45.7 хувийн хэрэгжилттэй байна.

ЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь 6 бодлого 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэрэгжилт 2022 оны байдлаар 69.8 хувь, өссөн дүнгээр 39.3 хувийн хэрэгжилттэй байна” хэмээн салбар бүрийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг тайлагналаа.

Үүний дараа ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын дарга танилцуулав.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

“Сая УИХ-ын даргын танилцуулсан хэчнээн албан хаагч байна вэ? Төрийн хөтөлбөрүүд хэрэгжсэн юм уу? Сая би орон нутаг руу яваад ирлээ. Тэнд амьдрал маш хүнд байна. Бид Засгийн газартай юм уу?10 жилийн өмнө гурван хүний нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр нь ядуу байна. Хэдэн яамтай юм бэ? 17-18 яамтай, 20-иод сайдтай. Ийм байх ёстой юм уу?

Бид Засгийн газартай юм уу?10 жилийн өмнө гурван хүний нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр нь ядуу байна. Хэдэн яамтай юм бэ? 17-18 яамтай, 20-иод сайдтай. Ийм байх ёстой юм уу?

АН-ын үед 9 яамтай 10 сайдтай ажиллаж болдог байсан. Ядуурлын тоо 25 хувь руу очиж, төрийн оролцоо 20 хувь руу орж байсан бол одоо 40-50 хувьтай байна. Хаана байна та нар? Ерөөсөө очдоггүй юм байна лээ шдээ, та нар. Энэ олон хүмүүс. Багийн дарга нар, суманд ажиллаж байгаа хэдэн төрийн албан хаагчид томилолтын зардал ч үгүй байна лээ. Өнөөдөр багийн дарга 20-хон литр бензинтэй хүйтэн хэцүү үед тойроод явж байна. Эмч нар дуудлаганд очихоороо бүр зодуулж байна шдээ. Ард түмний бухимдал тиймдээ хүрчхээд байна.

Ноолуурын үнэ хэдээс эхэлж байна? ЗГ-ын тодорхой бодлого байхгүй. Нэг өдөр үйлдвэрлээ дэмжиж  байна гээд самнасан ноолуур гаргана гэдэг. Буцаагаад хаадаг, буцаагаад нээдэг. Одоо ноолуурын үнэ 180 мянгаас эхлэхгүй бол орон нутагт МАН-ы төрийн албан хаагчид очиж чадах ч үгүй. Яагаад гэвэл ноолуурын ханш дэлхийн зах зээл дээр бараан нь 100 доллар, цагаан самнасан нь 130 доллар байна. Малаас гарч байгаа түүхий эдийн үнэ уначихсан. Банканд өр төлбөрөө төлдөг ганц юм нь ноолуур. Гэтэл та нар бүгдийг нь унагаачихсан.

Ерөнхий сайд чинь хаачсан юм бэ? Ерөнхий сайд байхгүй үед ЗГ-н мөрийн хөтөлбөр ярьж яадаг юм. Ийм юмаа ярьж чадахгүй бол УИХ хуралдаад ч яадаг юм.

Ч.Хүрэлбаатар сайд:

-Д.Ганбат гишүүний хэлж байгаа олон асуудал амьдрал дээр бодитой байгаа. Монгол Улс ковид дайн, инфляц гээд олон юмны дундуур явж байна. Хил хаалттай байсан асуудлууд саяхан. Тэр бүгдээ мартчихаад улс төр хиймээргүй байна.

2013-2023 онд ХАА-н экспорт 9 дахин унасан. ХАА-н гаралтай бүх бүтээгдэхүүн хог болоод хаягдаж байна.

2013 онд ЗГ тогтоол гаргаад түүхийгээр гарч байгаа ХАА-н бүтээгдэхүүнийг хорьсон юм бнлээ. Тухайн үед ХАА-н сайдаар Х.Баттулга ажиллаж байсан. АН. 2013-2023 онд ХАА-н экспорт 9 дахин унасан. ХАА-н гаралтай бүх бүтээгдэхүүн хог болоод хаягдаж байна. Малчдын өрхийн орлого буурсан. Харамсалтай нь хил хаалттай байсан, корона гэх мэт тээврийн зардлууд өссөнөөс болж хэрэглэж байгаа барааны үнэ өсөөд байгаа. ЗГ арьс ширийг хилээр чөлөөтэй гаргах шийдвэр гаргасан. Мах, шир, зумласан ноос, хонины нэхий хилээр гарч байна. Ноолуур дээр ялгаагүй. УИХ-аас зөвхөн самнасан ноолуур гаргах тогтоолтой. Шаардлага хангаж байгаа үйлдвэрүүд махаа чөлөөтэй гаргаж байна.

2023 оныг нийтээрээ үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Элдэв бусын саад хоригийг болих хэрэгтэй. Бизнесүүд рүү халддаг байдлыг бид зогсоох ёстой.

Хил нээгдээд боломжуудыг зөв ашиглаж байна. Эдийн засгийн сэргэлтийн үр дүн нь шууд маргааш гарахгүй. 2023 оныг нийтээрээ үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Элдэв бусын саад хоригийг болих хэрэгтэй. Бизнесүүд рүү халддаг байдлыг бид зогсоох ёстой. Бизнес хөгжиж байж ажлын байр бий болно. Нийтээрээ бид эдийн засгийг өсгөхөд хамтарч ажиллах ёстой.

Д.Ганбат гишүүн:

-7-8 жил болчихлоо. Та нар юу өөрчилсөн бэ? Улс орнуудыг харахаар атаархмаар юм. 300-400 сая хүн ядуурлаас гарч байна. Хэдэн хүн ядуурлаас гарсан бэ? Ковид ганцхан манай улсад болоогүй шд. Тэр байтугай зарим орнуудын эдийн засаг нь өсөлттэй байна. ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь хэрэгжээд Монголын ард түмэн цэнгэлийн манлайд гарчихсан юм? Гадаа гараад харвал бөөн түгжрэл бухимдал. Ахиад “Ажлаа хий!” гэсэн жагсаал байхгүй шүү.

ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь хэрэгжээд Монголын ард түмэн цэнгэлийн манлайд гарчихсан юм?

Ч.Хүрэлбаатар сайд:

-2022 ны байдлаар нийт өрхийн бодит орлого 0,7 пунктээр буурсан. Хөдөөгийн өрхийн орлого 10 пунктээр буурсан. Энгийн иргэд бүгд бухимдаж байна. Та бүгд чанга үг хэлж байгаа ч бодитой зүйл. Бид арга хэмжээ аваад явна.

http://face.mn/news/1/single/8439


URL: