Нүүрс тээврийн 11 мянган автомашины мэдээлэл устсан асуудлыг шалгаж байна

40700-1000-600.2АТГ-аас өнгөрсөн долоо хоногт нүүрс тээврийн 11 мянган автомашин хилээр гарсан мэдээллийг цахим бүртгэлээс устгасан гэх мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар ГЕГ-аас мэдээллээ.

ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа “Гаалийн байгууллага 11 мянган машины мэдээлэл устсан асуудалд шалгалт хийж буй хяналтын байгууллагыг мэдээллээр бүрэн хангаж, гаалийн албаны цахим сервер, мэдээлийн сан, шаардлагатай архивийн баримтууд гаргаж өгөх, мөн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээллийг гаргаж өгөх гэх мэтээр шалгах ажиллагааны бүх нөхцөлийг нь бүрдүүлж, дэмжин, хамтран ажиллаж байна.

Хууль хяналтын байгууллагуудаас гаалийн байгууллагын мэдээллийн цахим системд нэвтрэн орж, шалгалтын ажиллагаа хийгдсэн. Энэ шалгалтын дүн арай нэгтгэгдээгүй байна. Шалгалтын явцад энэ 11000 авто машины мэдээллээс 3500 орчимд нь нарийвчилсан шалгалт хийгдэж байна.” гэв.

https://newspress.mn/v1/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC/news/40700


URL: