Сонсгол: Мах хөтөлбөрт хамрагдаж зээл авсан компаниуд ч зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй

null-f4ee6c61-75a9-44be-9460-9f67dcdda966

Хөгжлийн банкийг хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсголын үдээс хойших хуралдаанаар Хөгжлийн банкнаас олгосон Мах хөтөлбөрт олгосон дамжуулан зээлүүдийг сонслоо.

Мах хөтөлбөрийн хүрээнд 10 компани Хөгжлийн банкны дамжуулан зээл авчээ.

Үүн дотроос “Тайж” групп мах боловсруулах үйлдвэрээ өргөтгөх зорилгоор 2015 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 2 сая еврогийн зээл хүсч, Голомт банкаар дамжуулан 4.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тодруулбал, 4.5 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 13.15 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай авчээ. Зээлээ хугацаанд нь багтаан эргүүлэн төлсөн ч мах боловсруулах үйлдвэрээ өргөтгөж чадаагүй байна.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Зээл авсан хэрнээ үйлдвэрээ бариагүй, зээлийг дансаараа эргэлдүүлж байгаад буцаагаад төлсөн нь ямар ашиг байв?

“Голомт” банкны гүйцэтгэх захирал Д.Бадрал: 2016 оны дөрөвдүгээр сард энэ зээлийг олгосон. Эх үүсвэрийн хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас орж ирсэн. Хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк хооронд байгуулсан зээлийн шугамын хүрээнд гурав хоногт зээлийг олгох ёстой байсан. Эрсдэлийг 100 хувь Голомт банк үүрсэн учраас зээлийг зориулалтын дагуу олгоход маш хатуу шаардлага тавьсан. “Тайж” группийн хувьд зээлийнхээ 950 орчим тэрбумыг үйлдвэр барихад бусдыг нь эргэлтийн хөрөнгөд зарцуулна гэсэн байсан. Энэ зориулалтаа хангах шаардлага тавьсан. Ямар нэг ашиг олох боломж олгоогүй.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийг олгосон байна. Өнөөдрийн байдлаар Чингис хаан банкнаас бусад банк зээлээ эргүүлэн төлсөн.


URL: