Гадаад руу оргон зайлсан Т.Бадамжунай, Ч.Сайханбилэг тэргүүтэй 92 хүнийг албадан авчирна

CapturenyambaaЗасгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигатай тэмцэх “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд гадаад улс орнууд руу орон зайлсан иргэдийн нэрийг зарлаж, албадан авчрахаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх чиглэл өгсөн. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас АТГ, Улсын ерөнхий прокурор, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүрүүлсэн. Нийт мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байгаа аж. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байгаа аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байна. Өнөөдөр мөн хоёр хүн нэмэгдэнэ. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлтийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Үүнийг бас оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байна. Яллагдагчаар татсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлнэ. Ингээд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж гадаад улсаас авчрах ажлыг эхлүүлнэ.

Нэгд, би өнөөдөр Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Нэг үгээр хэлбэл, хилээр гарахыг нь хориглочхоод байхад гадаад улс хооронд зорчоод байгаа учраас энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч болох вэ. Энэ хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байна уу гэдэг саналыг хүргүүлнэ. Хэрвээ мөрдөгчийн санал ирвэл эдгээр иргэний паспортыг түдгэлзүүлэх саналаа албан бичгээр хүргүүлэх ёстой. Би дур мэдэж иргэдийн гадаад паспортыг түдгэлзүүлэх чиглэл өгч болохгүй.

Хоёрт, манай улс 23 улстай эрх зүйн харилцан туслалцаатай. Эдгээр улсаас эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт дахин тавих гэж байна.

Гуравт, Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа 22 хүнийг улаан буланд зарлуулсан бол үлдсэн хүмүүсийг хөх буланд зарласан байгаа. Энэ үйл ажиллагааг дахин эрчимжүүлнэ. Оргон зайлсан хүмүүсийн 80, 90 хувь нь аль улсад амьдраад байгаа мэдээлэл бидэнд бий. Албандан авчрах хүмүүсийн нэрсийг хүргэвэл:

1. Ч.Сайханбилэг

2. Т.Бадамжунай

3. Н.Удаанжаргал

4. Үржинбадам

5. С.Төмөрбат

6. Г.Болортуяа

7. Т.Отгонбаатар

8. Б.Мөнхзул

9. Т.Данеэйл

10. Ц.Учрал

11. Б.Алтанцэцэг

12. Л.Алтантулга

13. В.Түмэнжаргал

14. Ө.Хонгорзул

15. Ж.Отгонбаатар

16. Г.Мягмаржав

17. Д.Буянцэцэг

18. С.Авжат

19. Б.Билгүүн

20. Ш.Жандос

21. Б.Баттулга

22. Н.Билэгбаатар

23. М.Чимэддорж

24. Б.Учрал

25. М.Жавхлан

26. А.Ганзориг

27. Ц.Цэрэнчимэд

28. Н.Сувд-Эрдэнэ

29. Ц.Амархүү

30. Д.Лүнджээдорж

31. Ц.Алтанцэцэг

32. Б.Нямдоржаа

33. Д.Нандинцэцэг

34. Д.Төгс-Эрдэнэ

35. К.Болор-Эрдэнэ

36. К.Науризбэк

37. Б.Хосбаатар

38. Д.Батхишиг

39. Т.Жанцанноров

40. Б.Нэмэхбаатар

41. Ц.Түвшинтөгс

42. Д.Ган-Эрдэнэ

43. Б.Баттулга

44. Д.Мэдсайхан

45. Д.Нямдорж

46. М.Нямсүрэн

47. Г.Оргил

48. Ц.Өнөрбаяр

49. Э.Насанжаргал

50. М.Төрболд гэх мэт 92 хүнийг авчрах бүх талын арга хэмжээг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд дөнгөж сая үүрэг болголоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд гарсан. Н.Удаанжаргал өнгөрсөн намар Солонгос чиглэлд явсан. Т.Бадамжунай 2018 онд Зам-ын Үүд боомтоор гарсан. Тодрхой газрууд бол бий. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д байдаг юм билээ. Гол нь дипломат харилцааны шугамаар энэ хүмүүсийг эргүүлэн авчирна.


URL: