Хоёр настай охин ээжийгээ 1,000,000$-ын эзэн болгожээ

Нью-Йорк хотод амьдардаг нэгэн эмэгтэй охиныхоо санаандгүй хүрсэн сугалааг худалдан авсан нь түүнийг саятан болгожээ.

Тэрээр энэ мягмар гарагт хонжворын эзэн болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
34 настай Афшийн Ахсан гэх уг эмэгтэй нэгдүгээр сарын 30-ны өдөр хоёр настай бяцхан охин Анаяа Хуссейнтэйгээ Брүүклин хот дахь Их дэлгүүрт явж байгаад, “Нью-Йорк Покер” сугалааг санаандгүй худалдан авсан бөгөөд түүнийг 1,000,000 $-ын эзэн болгож, түүний хувь тавиланг орвонгоор нь өөрчилжээ.
“Охин маань сугалаанд хүрээгүй бол би түүнийг авахгүй байх байсан. Миний охин үнэхээр азтай юм” хэмээн Ахсан бүсгүй Нью-Йорк Дэйли ньюспапер сонинд өгсөн ярилцлагандаа өгүүлсэн байна. Ахсан нь Пакистаны цагаач иргэн бөгөөд хамтран амьдрагчтай болоод удаагүй байгаа аж. Тэд хожлын мөнгөө  хэрхэн зарцуулахаа ч төлөвлөөд амжжээ. “Бид нэг тийшээ амралтанд явья гэж бодож байгаа. Гэхдээ одоохондоо хаашаа явахаа хараахан шийдээгүй байна. Мөн өөрсдийн гэсэн бизнесээ ч эхлүүлж, томоохон хүнсний дэлгүүр ажиллуулна гэж бодож байгаа” хэмээн тэрээр ярьжээ.

О.Удвал

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих