Камбожийн сөрөг хүчний удирдагч 27 жилийн хорих ял сонслоо

7346b193191ea4ce04fc860b37b13854Камбож Улсын дарангуйлагч Хун Сенийг эсэргүүцэгч, сөрөг хүчний удирдагч Кем Соха 27 жилийн хорих ял сонсжээ. Тодруулбал, Камбожийн сөрөг хүчний удирдагч Кем Сохаг эх орноосоо урвасан хэрэгт тус улсын Пномпен хотын шүүх яллах дүгнэлт хийж, эх орноосоо урвасан болон гаднын нөлөө бүхий хүмүүстэй тохиролцсон хэргээр 27 жилийн хорих ял ногдуулсан байна.

                                    Өдгөө 69 настай Кем Соха нь Камбожийн Үндэсний аврах намыг байгуулж, удирдаж байсан бөгөөд дарангуйлагч Хун Сенийг хүчтэй эсэргүүцэгч юм. Харин Үндэсний аврах намыг татан буулгасан байдаг.

Ташрамд дурдахад, Хун Сен нь Камбож Улс төдийгүй Ази тивд хамгийн урт хугацаанд ноёрхлоо үргэлжлүүлж байгаа дарангуйлагчдын нэг юм.


URL: