“Форт Детрик”-ийн тухай асуултанд АНУ хариулт өгөх ёстой гэжээ
АНУ-аас Хятад улсад суугаа Элчин сайд Николас Бернс саяхан Хятад улс Ковид-19-ийн гарал үүслийг хайх талаар илүү нээлттэй байх ёстой гэсэн билээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 28-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай: “АНУ вирусын гарал үүслийг хайх асуудлыг улстөржүүлэх аргаар Хятадын нэр хүндийг гутааж чадахгүй, харин өөрийнхөө итгэл найдвараа бууруулна. Хятад улс вирусын гарал үүслийг хайх асуудлаар нээлттэй, ил тод байсаар бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй тоо баримтуудыг цаг тухай бүрт нь хуваалцсаар ирсэн. Форт Детрик болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа АНУ-ын цэргийн биологийн баазуудын талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн асуулт, санаа зовнилд харин АНУ хариу өгөх ёстой. Ноён Николас Бернс Хятадад суугаа АНУ-ын Элчин сайдын хувьд тухайн хоёр орны харилцааг сайжруулан, хоёр ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг илүү хийх ёстой” гэжээ.
URL: