Т.Доржханд: Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: ” Хөгжлийн банкны 80 холбогдогчтой хэргийн шүүх хурал маргааш буюу 3-р сарын 2-нд хаалттай хуралдаж эхлэх гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хаалттай хуралдсанаар уг хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүд ял завших вий гэдэг хардалт байна. Улсын төсвөөс 100 сая төгрөг зарцуулж байж бид УИХ-ын түр хорооны нээлттэй сонсголыг хийсэн. Ард иргэддээ уг мэдээллийг нээлттэй болгох зорилгоор л тэр шүү дээ.” гэв.
URL: