“King Tug” Н.Төгсцогтын тулааны тов гарчээ

tugstsogt_700Монгол Улсын гавьяат тамирчин, Лондон 2012 олимпын мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын “IBO” холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга “King Tug” Нямбаярын Төгсцогтын тулааны тов гарсан байна. Тэрбээр мэргэжлийн рингэнд 15 тулаан хийн 12 ялж, есөн удаа (КО) буюу хүнд цохилтоор ялж, нэг тэнцэн, хоёр удаа шүүгчдийн саналаар ялагдсан амжилттай яваа “King Tug” Нямбаярын Төгсцогт дөрөвдүгээр сард рингэндээ дахин гарахаар боллоо.

Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь Доминикан Улсын тамирчин , 23 настай, 170 см өндөр “The Twist” хочит Луис Рейналдо Нунес байх ажээ. Нунес мэргэжлийн рингэнд 18 удаа тулаан хийж бүгдэд нь ялсан байна. Тэрбээр 13 удаа (КО) буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялаад байгаа Доминиканы шилдэг залуу боксчин юм. Хоёр боксчин 57.2 кг-ийн жинд тулалдана. Тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон Лос Анжелесийн дагуул хот “Dignity Health Sports Park” цогцолборт 2023 оны дөрөвдүгээр сарын найманд болох аж.


URL: