Иргэн Г.Ган-Очир Францын шоронгоос захиа бичиж, тусламж хүсчээ

hewФранц улсад гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шийтгэгдэн хоригдож буй “иргэн” Г.Ган-Очир хорих газраас захидал бичсэн байна.

Тэрбээр, захиандаа ямар учраас хоригдох болсон тухайгаа дэлгэрэнгүй бичиж мөн захидал хүлээн авагч нутгийн иргэнд хэд хэдэн захиас дайжээ. Тодруулбал, ах дүүстээ өөрийгөө сайн байгаа гэдгийг дуулгах, хоёр хүүхдээ ямархуу нөхцөлд амьдарч байгааг мэдэх, Д.Отгонтуяа гэж хүнтэй холбогдож өөрийнх нь тухай мэдээллийг дамжуулахыг хүсчээ.

Мөн удахгүй шүүх хурал болох тул өмгөөлөгч яаралтай авах, 200 евротой бол утсаар ярих боломж байгааг, ажил хийхээр хүсэлт өгснөө дуулгажээ.


URL: