В.Путин: Барууны орнууд ОХУ-ыг задлан бутаргахыг санаархаж байна

75adb15f56de2d87b0cc7d7f9d9499d911677789ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнуудыг тус улсыг задлан бутаргахыг санаархаж байгаад буруутгалаа. Тэрээр ням гарагт “Россия-1” телевизийн сувагт  өгсөн ярилцлагадаа “Барууны орнууд манай хүчирхэг улсыг сул дорой жижиг орнууд болгон бутаргахыг зорьж байна” гэжээ.

“АНУ болон түүний НАТО-гийн холбоотнууд нь бидэнд стратегийн ялагдал хүлээлгэхийг зорьж байгаа энэ үед тэдний цөмийн хүчин чадлыг ойшоохгүй орхиж болохгүй. ЗХУ задран унаснаас хойш тэд ийм хуйвалдаан хийсээр ирсэн. Тэд зөвхөн өөрсдийн нөхцөлөөр дэлхийг өөрчлөхийг хичээдэг. Бид хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн. Барууныхан Украины гэмт хэрэгт хамтран оролцож байна” гэж Путин ярилцлагадаа хэллээ.

Барууныхан ОХУ-ыг задралд хүргэж, түүний хэсгүүдэд хяналтаа тогтоовол Оросын ард түмэн тусгаар тогтнолоо алдаж москвачууд, уралууд гэх зэргээр хуваагдах болно гэж Путин үзэж байна.

Тиймээс улс орных нь бүхий л ялалт, ололт амжилтын гол үндэс нь Оросын ард түмний эв нэгдэл гэдгийг Владимир Путин онцоллоо.


URL: