Хөгжил бол хүн төрөлхтний тэргүүн зорилт

7ph0hj7p5lqcc15m0nutkf0n51_b

Хүн төрөлхтний нийгмийн түүхэн хөгжлийн явцад хөгжил нь тэргүүнд тавигддаг. Хөгжил үгүй буюу хөгжлийн жам хуулийг зөрчих, эсэргүүцэх, хөгжлийн чиг хандлагаас тэрслэх, буруу замаар урагшлах нь хүн төрөлхтнийг хэзээ ч хөгжүүлж чадахгүй бөгөөд саад болдог. Энэ нь өмсөх хувцасгүй, идэх хоолгүйд хүргэж, зовлонтой, хүнд хэцүү амьдралыг авчирдаг байна.

Хөгжил бол хүн төрөлхтний нийгмийн түүхэн хөгжил дэвшлийн зайлшгүй хууль. Хүний нийгмийн түүхэн хөгжлийн хуулийг зөрчсөн хэн нэгэн азгүйдэж, хөгжлийн замаас хазайн үлдэнэ. Өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутаг өөрийн гэсэн хөгжлийн зорилго, хөгжлийн чиг хандлагатай байна. Хөгжлийн эцсийн зорилго нь улс орон, бүс нутгийнхаа ард иргэдийн аз жаргал, хөгжлийг эрэлхийлэх явдал юм. Хэрэв хөгжлийн зорилтоосоо хазайн ноёд дарга нарт шилжин, цөөн тооны хүмүүсийг баяжуулах нь бүтэлгүй хөгжил болдог.

Хөгжил бол ард түмэнд аз жаргал эдлүүлэхийн төлөө бөгөөд зорилттой хөгжил нь сая чухал ач холбогдол үзүүлнэ. Үүгээр зорилт болгосон хөгжлийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх нь түмэн зөв. Хятадын санаачлан дэмжиж, баримталж ирсэн хөгжлийн загвар бол ард түмний сайн сайхан амьдралыг чухалчилж, ард түмэнд ашиг хүртээсэн хөгжлийн загвар бөгөөд энэ нь дэлхийн бүх улс орон, бүс нутгуудын хөгжилд туршлага сургамж болох нь дамжиггүй.

 


URL: