SXCoal: БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх Монголын нүүрсний үнэ, тээвэрлэлтийн хэмжээ тодорхойгүй болж байна

60385e972ba76“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ хилийн үнээр тооцон арилжаалж эхэллээ

Сүүлийн үед эрэлт өндөртэй байсан БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх Монголын нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн хэмжээ цаашид тодорхойгүй болж байгааг “SXCoal” онцоллоо.

Монголын Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани лхагва гарагаас нүүрсээ хилийн үнээр борлуулж эхлээд байна.

Түүнчлэн Монголд өрнөсөн авлигын эсрэг жагсаалын дараа тус компани нүүрсээ БНХАУ-ын худалдан авагчдад шууд гэрээгээр биш Монголын Хөрөнгийн биржээр үнэ хаялцуулан зарж байхаар болсон юм. Дээрх бодлогын үр дүнд нийт экспортынх нь 94 хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх нүүрсний үнэ, тэр дундаа коксжих нүүрсний үнэ нэмэгдэхээр байна.

Нэгдүгээр сард Монголын Хөрөнгийн бирж туршилтын арилжаа хийж, 12.8 мянган тонн коксжих нүүрсийг Сингапурын компанид борлуулсан юм. Энэхүү арилжаагаар борлогдсон үнэ анх зарагдсан үнээс 12.2 хувиар өсөж, тонн нь 1290 юань болсон байна.

Үүнээс гадна нүүрс тээврийн “С” зөвшөөрлийг өмнө нь Авто тээврийн үндэсний төвөөс олгодог байсан бол энэ оноос олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өгч эхлээд байгаа юм. Ингэснээр тээвэрлэлтийн процедурын хугацаа нэмэгдэж магадгүй гэж “Sxcoal” үзэж байна.

Эдгээр шийдвэр нь БНХАУ Австралид тавьсан нүүрсний хоригоо сулруулж буй энэ үед тус зах зээл дээрх монгол нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж магадгүйг “SXCoal”-ийн шинжээчид онцоллоо.

Австрали улс нь 2020 оны аравдугаар сард хориг тавиулахаасаа өмнө БНХАУ-д жилд 30-40 сая тонн нүүрс нийлүүлдэг, коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч байсан юм.


URL: