Өвөр Монгол 4 сая 770 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
Энэ сарын 2-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын газраас мэдээлснээр, 2023 оны цагаан сарын амралтын долоо хоногт Өвөр Монгол соёл, аялал жуулчлалын төрөл бүрийн ажиллагааг 1000 гаруй удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 4 сая 770 мянга гаруй дотоодын жуулчин хүлээн авсан байна.
Цагаан сарын амралтын хугацаанд ӨМӨЗО-ны хэмжээнд нийтдээ бараг 4 сая 772 мянга 400 гаруй Хятадын дотоодын жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.80 хувиар нэмэгдсэний зэрэгцээ 2019 оны мөн үеийн хэмжээний 88.79 хувьд хүрчээ. Аялал жуулчлалын орлого 2 тэрбум 537 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.51 хувиар өссөн нь 2019 оны мөн үеийн хэмжээний 84.72 хувьд хүрсэн үзүүлэлт юм.
Г.Бямба
URL: