О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг 416 дүгээр ангид саатуулжээ

461“Их Бит” ХХК-ийн IHC койныг зах зээлд гаргасан О.Мөнхжингийн гэр, ажлын оффист нэгжлэг хийсэн талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө тус хэргээр шалгагдаж буй Б.Гантиг, Б.Эрхэмбаяр болон О.Мөнхжин нарыг баривчилж, саатуулжээ.

Тодруулбал, 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм байна.

Цагдаагийн байгууллагаас тэднийг зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, “Их Бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зах зээлд манипуляц хийж олсон орлогоо угаасан хэргээр Цагдаагийн байгууллагаас шалгаж, нэгжлэг хийсэн юм.


URL: