Попын хаан Майкл Жексоны дүрийг үеэл дүү нь бүтээхээр болжээ

resizeАмерикийн алдарт Lionstage кино компани “Майкл” хэмээх намтар кино хийнэ хэмээн зарлаад байсан. Уг киноны үйл явц эд дундаа явж байгааг найруулагч Антуйн Фукуа мэдээлсэн билээ.

Уг киноны гол дүрд түүний үеэл дүү дуучин Жаафар Жексон тоглохоор болсон байна. Жаафар Жексон нь Майкл Жексоны дүү, “Jackson 5″ хамтлагийн дуучин Жермен Жексоны хүү бөгөөд дуучин, дууны үг зохиогч, залуу уран бүтээлч юм.

“Майкл” нэртэй уг кино нь хөгжимчний амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх бөгөөд продюсерээр нь Майкл Жексоны эдлэнг гүйцэтгэгч Грахам Кинг ( Богемийн рапсоди ) болон Жон Бранка, Жон МакКлейн нар ажиллана гэж The Hollywood Reporter мэдээлэв. Уг киноны албан ёсны танилцуулга болон кино нээлтийн огнооны талаар одоохондоо мэдээлэл байхгүй, батлагдаагүй байна.

Найруулагч Антуан Фукуан хэлэхдээ, Жаафар Жексон бол авга ах Майкл Жексонтой биеийн хэлэмжийн хувьд ч төстэй төдийгүй камертай харьцах гайхалтай ур чадвартай уран бүтээлч. Тиймдээ ч дэлхийн өнцөг булан бүрд биднийг хүлээж байгаа олон мянган хүмүүсийн итгэлийг алдахгүй, попын хааныг дахин амилуулах болно” гэсэн юм.

http://www.shuud.mn/a/546904


URL: