УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын орлогч дарга П-гийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

38634-1000-600.2Нийслэлийн прокурорын газраас Монгол-Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга П нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зүүн хараа вагон депогийн инженер Ү, лаборант Т нарт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.


URL: