Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна, гэхдээ үзэл санаа үнэт зүйлээсээ буцахгүй
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилж өргөн барьж батлуулсан хуулинд Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Үүнтэй холбогдуулан хууль санаачилагч Н.Учрал хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Хоригийг нь хүндэтгэн хүлээн авч байна. Гар дээр хоригийн үндэслэлүүдийг хүлээж аваагүй байна. Процессын хувьд алдаа гарсан юм байна гэж ойлгож хүлээж авлаа. Алдаа гарсан, олон нийтийн санаа шүүмжлэлийг тусгаагаагүй гэсэн хоригийн үндэслэлийг хүлээн авч байна. Гэхдээ үзэл санаа үнэт зүйлээсээ буцаагаагүй, алдаагаа засаад дахин энэ хуулийг оруулж ирнэ. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаална” гэлээ.
URL: