“NS” хамтлагийн гишүүн Г.Саруултуяа: Байдал бүр ийм дээрээ тулах гэж!
Сүүлийн өдрүүдэд “B” продакшны гэрээний асуудал ихээр яригдаж продакшны болоод дуучны мэдэгдэл дуулиан тариад буй. Анх уг асуудлыг “NS” хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан хөндөж тавьсан.
Тэгвэл тус хамтлагийн гишүүн Г.Саруултуяа энэ талаар өөрийн байр сууриа цахим хуудсаар дамжуулан хүргэжээ.
Тэрбээр, “Байдал бүр ийм дээрээ тулах гэж! Энэ бүх хэрэг явдлыг харахад менежерийн артистуудтай зохисгүй харилцаанаас болсон гэж бодож байна. Үүнээс болж хүмүүс хооронд зөрчил үүсч. Хоёр жил хийсэн ажлууд минь талаар боллоо” гэжээ.
URL: