Улс төрийн 24 нам шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэж санал нэгдээд тунхаглалд гарын үсэг зурсан гэв
Ерөнхийл сайдын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг олон нийтэд “ШИНЭ ҮНДСЭН” хуулийн төслийн талаар мэдээлэл өгөв. Ажлын хэсгийнхэн өөрсдийгөө Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан гэдгээ нэлээн тодотгон хэлнэ билээ.
“Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Үндсэн хуулийн төсөлтэй. Энэ парламентад суудалгүй намууд төслөө нэгтгэж Ерөнхий сайдад танилцуулах, бусад үндсэн хуулийг хэлэлцдэг, баталдаг эрх бүхий субъектүүдэд танилцуулах үүрэгтэй ажлын хэсгийн ажил үндсэндээ шувтраад үр дүнгээ гаргасан байгаа. Ажлын хэсгийн ахлагчаао МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ажилласан гэж ШИНЭНамын ЕНБ-ын дарга н.Мөнхжаргал мэдээллийн эхэнд танилцуулсан юм.
Төслийн талаар ажлын хэсгийн гишүүн ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ийнхүү танилцуулав. Түүний танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр “Дөрвөн нам хамтарч өөрсдийн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулаад дууслаа. Боловсруулах даалгавар ерөнхий сайдын захирамжаар гарсан. Ажлын хэсгийн боловсруулсан төслийг 1 сарын 3-нд Ерөнхий сайдад албан ёсоор гардуулж өгсөн байгаа.
Төслөө олон нийтэд нягт нямбай танилцуулж амжаагүй байтал хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарч эхэлсэн. Тиймээс одоо төслөө танилцуулж байна. Төслөө танилцуулахгүй удааширсан нь бидний буруу л даа.
1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Үүнийг бүгдээрээ ярьж байна. Хуульч, эрэдэмтдийн дийлэнх нь шилжилтийн үеийн үндсэн хуулийг халах цаг болсныг зөвшөөрч байгаа. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн 70 хувь нь шинэ Үндсэн хуулийг хэлэлцэхийг шаардсаныг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Үүнээс гадна өнгөрсөн онд Улс төрийн 24 нам шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй гэж санал нэгдээд Төрийн ордонд тунхаглалд гарын үсэг зурсан.
Төр муу байгаа нь үндсэн хууль муу байгааг харуулж байна. Төр авлигатай байна уу, төрд хулгай нүүрлэж байна уу, төр дарангуйлагч болсон уу, хонгилын шүүх ажиллаж байна уу, 650 хууль хүний эрхийг зөрчиж байна уу, төр чадваргүй, хариуцлагагүй болсон уу. төрийн дээр нам гарсан уу, үндсэн хуулийн дээр улстөрийн нам гарсан уу, улс яагаад хөгжилхгүй байгаа юм бэ?, Иргэд яагаад ядуу байгаа юм бэ? Энэ бүхэн Үндсэн хуулиас бий болсон ужиг хямрал юм гэж бид бүхэн үзэж байгаа. Тиймээс 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг халах цаг ирсэн.
Ард түмний санал асуулгаар цоо шинэ Үндсэн хуулийн төсөл батлахыг бид санал болгож байгаа. Ард түмний санал асуулгын тухай хуулиар бүх асуудлаа шийдэцгээе ээ Монгол түмээн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэглэхийг бид эсэргүүцэж байгаа. Энэ хуулиар бол шинэчлэлийг явуулахгүй түгжээ бий болсон. Тэгэхээр зөвлөлдөх зөвлөлийг татан буулгая.
Ийм байгууллага хэрэггүй. Шинэ үндсэн хуулийг хэлэлцэх эрх мэдэл зөвлөлдөх зөвлөлд байхгүй. Шинэ үндсэн хуулийг батлах эрх өнөөгийн парламентад ч байх ёсгүй. Зөвхөн ард түмэн л шинэ үндсэн хуулийг батлах эрхтэй.
МУ-ын Ерөнхий сайдын 109 тоот захирамж 2022.07.27-ны өдөр гарч Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэх асуудлаар тухайн намууд нэгтгэн боловсруулсан саналыг 2022.09-р сард багтааж танилцуулахаар ажлын хэсгийн ахлагч МУ-ын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт даалгасан байгааг та бүхэн ХМХ-ээс харсан байх.
Өөрийн гэсэн Үндсэн хуультай дөрвөн нам дундын хувилбараа гаргасан. Бид багагүй хугацаанд чамгүй хөлс хүчээ зарж, ямар ч төрийн дэмжлэггүй, санхүүгийн нэг ч дэмжлэггүй өөрсдийн сэтгэл зүрхээрээ энэ нэгдсэн хувилбарыг сүүлийн хэдэн сар боловсруулж, гаргалаа.
1992 оны Үндсэн хуулиас бүх талаараа илүү болсон гэж итгэж байна. Ажлын хэсгийн эрдэмтэд ч тэгж үзэж байгаа. Нээлттэй төсөл, ард түмний хэлэлцүүлгээр, хэвлэл мэдээллийн хэлэлцүүлгээр орж шүүгдэх ёстой. Ингэж байж нийгмийн гэрээ болох ёстой.
Бид Засгийн эрх мэдлийг бүх талаар ард түмний эрх мэдэлд атгуулахын төлөө чин сэтгэл барин ажилласан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх, орон нутгийн эрх мэдэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх мэдлийг ард түмний гарт атгуулахын төлөө ажилласан. Тэгэхээр төрийн эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Ард түмний гарт төрийн эрх мэдэл байдаг. Тэгвэл энэ эх сурвалжийг жинхэнэ утгаар нь энэ үндсэн хуулийн өөрчлөлтөд суулгаж өгсөн.
Ард түмний засаглал тогтоохоор зорьсон. Тиймээс ч шинэ үндсэн хуулийн төсөлд Бүгд найрамдах засаглалын үндсэн ойлголт бол ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон Ард түмний засаглал мөн гэж хуульчлах саналыг оруулсан.
Судалгаагаар ард түмний олонхийн дэмжлэгийг хүлээдэг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бүх зарчмын саналуудыг бид бүхэн тусгасан. Жишээлбэл, байгалийн баялгийг төрийн өмчлөлөөс салган авч ард түмэндээ өмчлүүлэх, парламентын ардчилалын бэхжүүлэх зэрэгцээ ажилладаг хууль тогтоох хоёр танимтай парламенттай байх. Нэг танхим нь бол тухайн бүс нутаг, орон нутагтаа амьдардаг иргэдийн төлөөлөл бүхий нам бусчуудаас бүрддэг дээд танхим. Энэ дээд тахим бол төрийн эрх барих дээд байгууллага. Хянана, хариуцлага тооцно, шаардлагатай бол тодорхой томилгоонуудыг хийдэг байна. Нөгөө талд нь өнөөгийн тогтолцоог төгөлдөршүүлж, авч явахаар заасан байгаа.
Улстөрчдөд хариуцлага тооцож, огцруулдаг эрх мэдлийг ард түмний төлөөлөгчдийн танхимд атгуулах, тогтвортой засгийн газартай болох, гүйцэтгэх эрх мэдэл олон толгойтой байгааг таслан зогсоох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох, тангарагтны шүүхтэй болох, Үндсэн хуулийн цэцийг татан буулгаж, дээд шүүхэд нэгтгэх, хоёр намын системийг халах, олон намын системд шилжиж, орон нутагт улстөрийн намын үйл ажиллагааг хязгаарлах гэх мэт зарчмын том том асуудлыг энэ төсөлд тусгасан байна.
4 намын төлөөлөл Үндсэн хуулийн төслийн зүйл заалт бүр дээр санал хурааж, олонхийн санал авсан зүйл заалтуудыг хуулиндаа тусгасан. Сүүлийн үед зохион байгуулаллттай дайралт ирж байгаа. Эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн хар хүчин ичгүүр сонжуургүй дайралт хийж байгаа. Зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэнд хэрэгтэй юм бэ. Сонгуулийн холимог тогтолцоотой болох хэнд хэрэгтэй юм бэ.
Ирэх 30 жил хөгжөе гэвэл Монгол хүний эрх ашгийг хамгаалсан, Монгол хүний амьдралын баталгааг хангасан тогтолцоог бүрдүүлье гэвэл Шинэ үндсэн хуультай болох цаг ирсэн. Бид төсөл боловсруулахдаа хүний эрхийг бүрэн төгс хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажилласан.
Дарангуйлагч үндсэн хууль нь төр засгаа ард түмнээс хамгаалах зорилготой байдаг бол Ардчилсан үндсэн хууль нь хувь хүнийг төр засгаас хамгаалах зорилготой байдаг. 1992 оны үндсэн хууль төр засгаа ард түмнээс хамгалсаар ирсэн гэж яригддаг.
Энд бидний нэг онцлон оруулсан заалт бол Хүний эрхийн байгууллага, хүний эрхийг хамгаалдаг байгууллага үндсэн хуулийн гадаа оршиж, ямар нэг айлын хаяа хатавч бараадаж, амьдрах биш иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, хүний эрхийг хамгаалдаг, хүний эрхийн дээд зөвлөл гэх нэртэй байгууллагыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд авчаачин үндсэн хуулийн байгууллага болгох заалтыг оруулсан. Маш том эрхтэй байгууллага байгуулахаар тусгасан байгаа. Энэ бол шинэ эрх мэдэл нэмэгдэж байна гэсэн үг. Энэ иргэдийн эрх ашгийг хамгаалах томоохон эрх мэдлийг институцийг бий болгож байна гэсэн үг.
Иргэд боловсруулсан үндсэн хуулийг, төслийг шүүмжлэх эрхтэй, шүүмжлэх ёстой, засаж залруулах ёстой. Сайныг нь аваад саарыг нь хаяад энд ямар нэгэн муу санаа атгаг санаа байхгүйгээр ирэх 30 жил, түүнээс цааш Монгол улс хөгжиж, уужуу тайван амьдрахад бидний хүчин чармайлт оршсон” хэмээн тайлбарлалаа.
http://hardnews.mn/47497/
URL: