Д.Дорждагва: Түгжрэлийг бууруулахын тулд уулзваруудаа шинэчлэн барих хэрэгтэй

38335-1000-600.2Иргэн Д.Дорждагва нийслэлийн түгжрэлийг бага зардлаар богино хугацаанд бууруулах аргыг танилцууллаа.

Тэрбээр “Хотын дарга, Түгжрэлийн сайды яриад байгаа зүйлс буруу чиглэлд яваад байна. Түгжрэлийг бууруулахаар 10 их наяд төсөвлөсөн байгаа ч яг юу хихй нь тодорхой бус байна.

Амгалангаас Дүнжингарав хүрэх уулзвар дээр их гацдаг. Үүнийг засахын тулд Дүнжингаравын хашааг дотогш хумиад, замдаа хоёр эгнээ нэмчихэд л түгжрэл багасна.

Дүнжингаравын төмөр замын прьезер дээр мөн түгжирдэг. Гэтэл тэнд одоо барилга барих гээд хашаалчихсан байна. Хотын дарга ярьснаасаа эсрэг зүйл хийж байна.

Түгжрэлийг зохицуулаад ганц арга бол уулзваруудыг шинэчлэх. Төв шуудангийн уулзвар түгжирдгээс болооод цаашаа замууд түгжирдэг. Үүнийг хэдхэдэн янзаар өөрчлөн барих төлөвлөгөө надад байна.” гэв.


URL: