Б.Болдын асуудал урлагийн “акулууд”-ыг хүртэл бухимдуулж, талцуулж эхэлжээ
Төрийн соёрхолт Б.Болд “B” продакшнтай гэрээтэй залуу артистуудынхаа хөдөлмөрийг мөлждөг тухай шүгэл үлээж эхэлсэн талаар цахим орчноор шуугих болсон. Тодруулбал, залуу дуучдынхаа тоглолтын орлогын 10 хувийг тэдэнд, 90 хувийг продакшндаа авах гэрээтэй бөгөөд тухайлбал өдгөө хоёр жилийн турш гэрээ байгуулан ажиллаж буй NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайханы шинэ жилийн тоглолтуудын орлогоос нэг ч төгрөг өгөөгүй байна.
NS хамтлаг нь Voice шоунд оролцож Б.Болдын багт багтсан хоёр гишүүнтэй, тус шоунаас төрсөн анхны хамтлаг юм. Тэгвэл дээрх асуудал зөвхөн ганц Н.Энэрэлсайханд тохиолдоогүй гэдгийг тэрбээр лайв хийхдээ олон нийтэд дэлгэсэн билээ.
Тэгвэл уг асуудал урлагийнхан дундаа ч шүүмжлэл дагуулж эхэлсэн байна. Б.Болдыг нэг хэсэг нь буруушаахад, нөгөө хэсэг нь өмөөрч, улмаар хоорондоо хатуу шүүмжлэлүүдийг шидэлцэж байна.
Жишээ нь энэ талаар байр сууриа хуваалцсан Г.Ганхүү, Б.Ангирмаа нарт Никитоны Б.Батчулуун хатуухан үгсийг чулуудсанаар үзэл бодлууд улам хурцдаж, бүр хэрүүл маргаандаа туллаа.
Үүнийг дагаад үзэгч, сонсогчид нь хүртэл өнөөх бичигдээгүй хуулиараа талцан хэлэлцэж эхлээд байна.
FACT.MN
URL: